Дэлхий | Коронавирус |

Япон улс коронавирусын дараагийн давалгаанд өртөж байна

Админ | Нийтлэсэн: 2020-08-1

Японд коронавирусын халдварын тоо гурав дахь өдрөө дараалан нэмэгдэв. Өчигдрийн байдлаар нэг өдрийн дотор 1500 шинэ тохиолдол бүртгэгджээ. Энэ тухайд Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Бид нөхцөл байдлын няхуур ажиглаж байна. Туршилт шинжилгээгээ эрчимжүүлж байна” хэмээн мэдэгдсэн байна.

Токио хотод 463 тохиолдол бүртгэгдсэнээр тус хотод бүртгэгдсэн халдварын тоо 12,700 хүрээд байгаа бөгөөд үүний тэн хагас нь 7 дугаар сард дангаараа бүртгэгджээ.

Нөхцөл байдлын талаар Токио хотын захирагч “Бид Токио хотод онц нөхцөл байдал зарлахын ирмэг дээр байна. Хүн бүхэн зохих арга хэмжээг авч хянамгай байхыг уриалж байна” хэмээн мэдэгджээ.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020