Дэлхий | Коронавирус | Сонирхолтой асуулт хариулт |

Хятад covid-19-ын талаар дэлхийг хэрхэн хуурсан бэ?

Админ | Нийтлэсэн: 2020-04-20

4 сарын өмнө

Хятад: Шинэ вирус илэрлээ шүү. Одооноос хэн ч хаашаа ч хөдөлж, явж болохгүй. Гарах юм бол маск зүү. Улс даяар хөл хорио тогтоож байна.

Барууныхан: Хятадуудад бүү итгэ! Энэ бол зүгээр л ханиад. Тэд ард иргэд гээд хүн бүрийн хөл хөдөлгөөнд саад учруулж байна. Маск зүүх ямар ч шаардлага байхгүй.

Ази: Арга хэмжээ авъя, маск зүүцгээ, хилийн хорио тавья.


3 сарын өмнө

Хятад: Эмнэлэг ачааллаа дийлэхгүй нь. Яаралтай эмнэлэгүүд барь.

Барууныхан: Шорон! Тэд хүмүүсийг хорьж, түгжиж байна! Хятадуудад бүү итгэ!

Ази: Юу ч болсон хоорондын зайгаа барьж, аюулгүй байдлаа сайжруулъя.


2 сарын өмнө

Хятад: Халдвар авсан хүмүүсийн тоо эрс нэмэгдлээ. Энэ вирус асар халдвартай вирус байна. Амьсгалын замаар болон шүргэлцэж, хүрэхэд халдварлаж байна. Эмнэлгийн, эрүүл мэндийн хангамжууд дутагдаж байна. Улс даяарх эмч, эмнэлгийн багаж хэрэгслээ Ухань руу татаж төвлөрүүлье.

Барууныхан: Хараач, Хятадууд ямар хоцрогдсон юм бэ. Эмч сувилагч нарт нь ч хамгаалалтын хэрэгсэл хүрэлцэхгүй байна. Халдвар яаж тархаж байгааг мэдэхгүй болохоороо л хүн бүхэнд маск зүүлгэж байна. Улс даяараа карантин зарлаад эдийн засгаа сүйрүүлчихлээ.

Азийнхан: Барууны орнууд ямар нэг юм хийх юм уу үгүй юм уу?


Сар гаруйн өмнө

Хятад: Халдвар авагсдын тоо багаслаа. Хүмүүс алгуур буцаад ажилдаа орж байна.

Барууныхан: Битгий худлаа мэдээлэл цацаад бай! Манай Италид халдвар авагсдын тоо улам нэмэгдэж байна. Танайд буурч байна гэдэгтэй чинь нийцэхгүй байна. Олон сая хятадууд заавал ч үгүй үхсэн байх ёстой. Одоо ч танайд халдвар гарч байх ёстой.

Азийнхан: Яагаад барууныхан маск хэрэггүй гэж яриад байгаа юм бол?!


Сарын өмнө

Хятад: Андаа, яагаад та нар наанаа хяналтаа алдчихав аа? Танай бэлдсэн эмнэлэг чинь хаана байна? Яагаад бүрэн карантилахгүй байгаа юм бэ? Өнгөрсөн гурван сарын турш та нар бидэн рүү хашгирч, чичихээс өөр юу ч хийгээгүй байсан юм уу?

Барууныхан: Чи өөрөө энэ вирус ямар аюултай талаар бид нарт огтхон ч, юу ч хэлээгүй биз дээ! Дандаа худал мэдээлэл өгч байсан.

Хятад: Би ойлгохгүй юм та нарыг. Та нар хэзээ ч надад итгэдэггүй. Аюултай ханиад гарлаа гэж байхад минь та нар зүгээр л энгийн, ердийн ханиад гэж ярьж байсан биз дээ. Тэгсэн мөртлөө бас олон сая үхсэн хүнээ нуугаад байна гэж хэлнэ. Хэрэв ерийн ханиад байсан юм бол яалаа гэж олон сая хүн үхэх юм бэ, яагаад тийм олон цогцос нэхээд байгаа юм бэ?

Барууныхан: Та нар шиг хөгжиж байгаа оронд л халдвар хаа хамаагүй тархаж байхгүй юу. Танай анагаахын систем чинь 50-иад оны үеийнх. Дээр нь төр засаг чинь тоо баримтаа нууж дардаг, хүмүүст ямар аюултай талаар огтхон ч мэдээлэл өгдөггүй. Та нарын тахал бидний хувьд ердийн ханиад л гэсэн үг. Бидэнд аюултай биш!

Хятад: Одоо тэгээд танай хүмүүс үхээд байгаа биз дээ. Ямар нэг юм хий л дээ, хүмүүсийнхээ амь насыг авар!

Барууныхан: Та нарт бурууг тохож байж л санаа амарна. Бид одоо тэртэй тэргүй оройтсон. Хүмүүс үхэх нь үхэж, дархлаа тогтох нь тогтог. (Herd Immunity-г бид баримтлана) Гэхдээ манай хүмүүсийн үхлийн бурууг та нар хүлээх ёстой!


Одоо

Дэлхий: Хятадаа, бидэнд туслаач! Бидэнд маск, амьсгалын аппарат, аюулгүй байдлын өмсгөл хэрэгтэй байна.

Хятад: Би чадах чинээгээрээ тоног төхөөрөмж, хүн хүчээ явуулъя.

Барууныхан: Та нар улс төрийн зорилгын үүднээс, өөрсдийгөө рекламдахын тулд л туслаж байгаа биз дээ. Та нар тоогоо дарсан. Танай улсад илүү их хүн үхсэн байх ёстой. Манай систем танай системээс илүү сайн, манай эмнэлэг танай системээс илүү мундаг. Тийм атлаа ийм их хүн үхэж байхад танайд бүр ч их хүн үхсэн байх ёстой.


Ийнхүү маргалдаж байх зуур хүн төрөлхтөн зовсоор байна. Улс орнууд хэрүүл тэмцлээ болин хамтран эв найртай амьдардаг байвал энэ вирусыг хүн төрөлхтөн даван дийлж чадна.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020