Дэлхий | Монгол | Хүмүүс |

Хиллари Клинтон: Монголд хонохын оронд нэг хоногийн өмнө ч болов Вьетнам явж буудалдаа бууя

Админ | Нийтлэсэн: 2020-02-26

2012 онд Хиллари Клинтон яг наадмын өмнө ирээд нэг хоноод маргааш нь явсан юм. Ирээд үг хэлэх үеэрээ тэр Монголыг “Ардчиллын үлгэр жишээ” гэж магтсан бөгөөд ингэнгээ манай урд хөршийг дайран “Зарим улс харин эдийн засгаа либералжуулж байгаа болохоос улс төрөө либералжуулахгүй байгаа. Ингэх нь их хохирол дагуулах болно…” гэж хэлсэн юм. Энэ талаар нь Америкийн хэвлэлүүд “Хиллари Клинтон Монголоос Хятадыг шанаадав” гэх зэргээр шуугисан.

Клинтоныг Монголд ирэхийн өмнөхөн, 4 дүгээр сард нь МАХН-ын дарга, ерөнхийлөгч асан Намбарын Энхбаярыг авлигын хэргээр баривчилсан байсан юм. Энэ талаар Клинтон юм хэлээгүй авч өмнөх их хурлыг бодвол энэ удаагийн их хурал 9 эмэгтэй гишүүнтэй байгаа нь ололт юм хэмээн сайшаасан. Түүнчлэн Монгол улс ардчилал, эрх чөлөөний маш сайн үлгэр жишээ гэж магтсан. Энэ мэтээр манайхыг магтаж, далиманд нь Хятадыг Монголоос муулсан нь манайхан л анзаараагүй болохоос хоёр хөршийн хооронд яс хаях гэсэн оролдлого байсан нь өнөөгийн өндөрлөгөөс харагдаж байна.

Уг уулзалтын талаарх олон улсын хэвлэлийн мэдээний гарчгуудыг үзэхэд уг санаархал улам тод харагдана. Монголын талаар зүгээр нэг мэдээлэлгүй заавал ч үгүй, хаа хамаагүй Хятадтай харьцуулан, нэгийг нь магтсан, нөгөөг нь доош хийсэн шинжтэй нийтлэлүүд бичжээ.

Клинтон Монголоос Хятадыг шанаадавхэмээн Нью-Йорк Таймс нийтлэлээ гарчиглажээ

За энэ ч яахав, байдаг л улс төр юм байлгүй гэж болох юм. Харин тэгтэл, улс төрчийн хуурамч багийг нь хуулсан нэг зүйл ил болсон нь: Хиллари Клинтон Монголын талаар туслахтайгаа хэрхэн мессеж бичсэн явдал нь.


Хиллари Клинтоны мэйл ба WikiLeaks

2016 оны ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байх үедээ Хиллари Клинтоны имэйл сервер интернет халдлагад өртөн Хиллари маш олон мэйл, мессежээ алдсан. Хиллари АНУ-ын төрийн албаны цахим журмыг зөрчин албаны болон хувийн хэргээ өөрийн хувийн мэйл-серверээр дамжуулан явуулдаг байсан ажээ.

Тэр clintonemail.com, wjcoffice.com, presidentclinton.com гэсэн хаягуудыг өөр хүнээр авахуулсан хэдий ч домэйн нэрийн бүртгэлд нь өөрийн болон нөхөр Билл Клинтоны нэр, гэрийн хаягийг бүртгүүлсэн байжээ. Эдгээр домэйн нэрүүд Хиллари Клинтоны хувийн мэйл сервертэй холбогдсон байсан бөгөөд тэдгээр серверийг тэр 2008 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр худалдан авч гэртээ байршуулсан байжээ.

Түүнчлэн сервер нь Microsoft Exchange 2010 хэмээх Майкрософтын мэйл сервер дээр ажиллаж байсан бөгөөд имэйлдээ Outlook Web App ашиглаж байв. 2012 онд Бенгазигийн элчин сайдын яаманд халдлага гарсан бөгөөд энэ талаар урьдаас мэдэж байсан хэрнээ хангалттай арга хэмжээ авч элчин сайдын яамны аюулгүй байдлыг чангатгаагүй хэмээн ТББ, хүмүүс Хиллари Клинтонг буруутгаж эхэлсэн бөгөөд, энэ үйл явдалтай холбоотой мэйлүүдийг үзье шалгая хэмээн нэхэж эхэлжээ.

2014 онд АНУ-ын Төрийн Департамент Хиллари Клинтон ажил хэргээ хувийн мэйл хаягнаас явуулж байсныг илрүүлсэн бөгөөд энэ талаар Хилларид шаардлага тавьтал Хиллари өмгөөлөгч хөлслөн хэлэлцээр, тохиролцоо хийсэн бөгөөд эцэст нь 2014 оны 12 сарын 5-нд Хилларигийн өмгөөлөгчид 30 мянга гаруй мэйлийг хэвлэсэн 12 хайрцаг дүүрэн бичиг цаас Төрийн департаментад хүлээлгэн өгчээ. Харин өөр 32 мянган мэйлийг Хиллари Клинтон хувийн шинж чанартай хэмээн Төрийн Департаментад хүлээлгэн өгөхөөс татгалзсан байна. Гэлээ ч хакеруудын ачаар тэдгээр хүлээлгэн өгөөгүй мэйлүүдийн нэлээд нь өдгөө олны хүртээл болжээ.

Энэ талаар цааш өгүүлбэл тун сонирхолтой, маапаантай асуудалд хутгалдах тул ингээд зогсьё. Товчхондоо гэвэл, сонгуулийн кампанит ажлынх нь өмнөхөн WikiLeaks вэбсайт 2016 оны 3 сард Клинтоны Төрийн Департаментад хүлээлгэн өгөөгүй 30 мянга гаруй мэйлийг вэб сайтаараа дамжуулан олны хүртээл болгосон юм.


Хөшигний цаадах Хиллари Клинтон

WikiLeaks-ээс Монголын тухай янз бүрийн сонин баримт гарч ирдэг. Тэр дундаас энэ удаа Хиллари Монголын талаар юу бичиж байсныг сонирхвол энэ нийтлэлийн гарчиг болсон энэ үгийг тэр 2012 онд Монголд айлчлахынхаа өмнө туслах Хюма Абединд бичиж байжээ.

Хувийн нарийн бичиг Хюма Абедин нь Хиллари Клинтоны хамт

Хиллари Клинтон 2012 оны 7 сарын 9-нд Монголд ирэн 10-нд буцсан юм.

Монголд ирэхийнхээ өмнө 7 сарын 3-нд Хиллари туслах Абединтайгаа ийнхүү мессеж бичжээ:


Хиллари: 10.45-д ярилцах уу?

Абедин: Болно. Азитай утсаар ярьж байна. Гэхдээ бид завсарлаад залгаж болно.

Хиллари: За, 1 цаг хүртэл хойшлуулчихъя. Пакын дуудлагыг 11 цаг хүртэл хойшлуулчихаарай. Надад Азийн талаар хэлэх зарим дүгнэлтүүд байна.

Абедин: Асуудалгүй. Дуудлагууд явагдсаар байгаа. Та боломжтой үедээ хэлээрэй.

Хиллари: Монголд хонохын оронд шууд цаашаа Вьетнам явах уу? Буудалдаа нэг хоногийн өмнө ч гэсэн очьё.

Абедин: Тань руу залгалаа

Хиллари: Энэ залгаад байгаа чи юу?

Абедин: Тийм, дахиад залгая.

Хиллари: Оператороор дамжуулж залга

Абедин: Оператороор дамжуулсан ч нэмэр алга. Тантай холбогдож чадахгүй байна. Бид уг нь Монголд аятайхан, гэр (юртатай) буудалд бууна гээд конфирм хийж байсан юм. Гэхдээ цуцалчихаж болно. Вьетнамд уг нь хийх юм бараг байхгүй. Буудал нь л илүү гоё юм билээ.

Хиллари: Би одоо завтай боллоо. Операторт хэлээд чам руу залгуулчихъя. Та хоёртой хоёулантай чинь ярья. Болж байна уу.

Абедин: Тэгье. Ионаг би дуудчихъя….


За нэг иймэрхүү яриа Хиллари Клинтоныг Монголд ирэхийн өмнөхөн болжээ. Наанаа Монголыг магтаж байгаа нь цаанаа Хятадыг өдөн, хатгах зорилготой, Монголыг магтсан хэрнээ тэндээ хонох ч сонирхолгүй ийм л хүн ажээ. Улс төрчид угаасаа л хоёр нүүртэй байдаг. Хиллари ч тэднээс төдийлөн ялгараад байхаар хүн биш байх. Бусад дүгнэлтийг та өөрөө хийнэ биз ээ.


Сэтгэгдлийн булан
  1. Avatar
    Hillary Elbeg 103.212.118.251 | 2020-03-02 16:29

    Улс төрч, ялаа хоёр адилхан гэдэг шиг далайн чанадад ч энд ч адил юм байна. америкт хиллари, Монголд элбэгээ хоёр бусдыг хошгируулагч байж шүү новшнууд.

  2. Avatar
    Anonymous 202.126.89.39 | 2020-03-14 15:14

    Mash ih talagdla tanai medelelud. Ulam ih olon goe zvilig orularai amjilt

  3. Avatar
    Богд 64.119.22.105 | 2020-03-20 11:49

    Хилари номондоо бол Монголын тухай айраг уусан өвөрмөц ёс заншил найрсаг зочломтгой гээд дажгүй л бичсэн бдаг

  4. Avatar
    баагий 202.126.88.186 | 2020-03-22 17:19

    наадах чинь их тансаг юм ярьж байжээ одоо короноо улсад нь гараад манайд гарахгүй бол ирнэ гэж тэнэгтэх вий дээ

  5. Avatar
    Зочин 66.181.161.124 | 2020-03-22 17:55

    Хов хийдэггүй бүсгүй хүн ховордоо.ёр нь эмэгтэЙ хүн улс удирдана гэдэг болшгүй зүйл.Манайд бүр дэмий уламжлал ёс зүй алдагдаад доголдоно.

  6. Avatar
    Tulga 103.229.120.71 | 2020-03-22 18:12

    Yagaad durtai baih yostoi um, hiih umaa hiicen bol yvahaa l bodiishd, Ulguh umaa ulguuch shal teneg setguul zui

  7. Avatar
    Иргэн 202.9.46.239 | 2020-03-23 21:20

    Хэзээ л болж Америк бусад улстай найзалж бсан юм. Ганц ч түүх бхгүй. Дандаа хувиа хичээсэн бодлого явуулж өөрийн зорилгодоо хүрэхийн тулд хүүхэд хөгшчүүд эмэгтэйчүүдийг алж устгадаг. Үндэс угсаагаар нь хүртэл устгадаг. Вьетнам, Индианчууд, Ойрхи дорнод, Зүүн Европи… тоочоод бвал бараг бүх улс оронд савраа дүрсэн. Манай хэдэн тэнэгүүд л хөгжилтэй,соёлтой гэж дагаж намираад. Япон, Солонгос одоо АНУ гаас яаж салахаа мэдэхгүй хэдэн 10 жил болж бгааг бодож үзэхэд илүүдэхгүй. Тэдний хэдэн халтар долларт хууртагдаад утсан хүүхэлдэй болсон Элбэгдорж, Баярцогт гм нарыг хар л даа. Америкийн гадаад хорлон сүйтгэгч, эсэргүү, босогчдыг бэлтгэдэг академийг төгссөн хүмүүс нь улс орныг хямралд оруулдаг. Түүний дараа америкчууд тусламж нэрээр орж ирээд газрын баялаг, төрийн том салбаруудад хяналтаа тогтоож дараа нь өрөндөө авдаг жинхэнэ вирус- булаан эзлэгч. Жинхэнэ харгисууд


Readers' comments:

Уучлаарай, сэтгэгдлийн булан хаагдсан байна.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020