Дэлхий |

Орос улс ЗХУ-ын алдааг давтахгүй

Админ | Нийтлэсэн: 2020-07-5

ЗСБНХУ-ыг үндэслэн байгуулсан Владимир Ильич Ленин Зөвлөлтийн үндсэн хуулинд Бүгд найрамдах улсууд ЗХУ-аас салан тусгаарлаж болох тухай заасан нь цагтай бөмбөг байсан юм хэмээн Путин өнөөдөр Оросын Россия-1 ТВ-ийн нэвтрүүлэгт оролцох үедээ ярьжээ.

“Уг цагтай бөмбөгийг 1922 онд ЗХУ-ыг байгуулах үед анх булсан ба ЗХУ-аас салан тусгаарлаж болох тухай заасан энэ заалт 1924, 1936, 1977 оны үндсэн хуулиудад удаа дараа тусгагдаж байсан ба Оросын Холбооны Улс энэ алдааг дахин давтаж болохгүй” хэмээн Путин ярьжээ.

Үүнийг баталгаажуулах хамгийн гол арга зам нь үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийх явдал байсан бөгөөд “Эдгээрийн үр дүнд манай улсын хөгжил хэдэн арван жилийн турш баталгаажих болно”.

Бүгд найрамдах улсууд ЗХУ-аас салан тусгаарлах явдлыг хуулиар өмнө нь зохицуулаагүй байсан. “Үүнээс болоод ямар нэг бүгд найрамдах улс (Республик) ЗХУ-д нэгдэн, түүний түүх, соёл, газар нутгаас их хэсгийг өөртөө нэгтгэснийхээ дараа түүнийгээ аван гэнэт салан тусгаарлах явдал гарч байсан юм. Тийм тохиолдолд асуудлыг хэрхэн зохицуулах тухай ямар ч хууль тогтоомж байгаагүй”.

Өнгөрсөн Баасан гаригт Оросын Сонгуулийн Төв Комисс улс даяараа санал хураалт явуулснаар сонгогчдын 77.92% нь Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийхийг дэмжсэн бол 21% нь эсэргүүцсэн юм. Тийнхүү олонхын саналаар Оросын үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт хийгдсэн бөгөөд шинээр орж буй нэмэлт өөрчлөлтүүдийн нэг нь Оросын газар нутгаас салгаж аван салан тусгаарлахыг хориглосон заалт ажээ.


Сэтгэгдлийн булан

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020