Арми |

Оросын EMP-ийн хүчин чадал 10 км-ын радиуст хүрчээ

Админ | Нийтлэсэн: 2020-07-5

EMP гэдэг бол хамгийн сүүлийн үеийн технологийн дэвшил бөгөөд цэргийн нууц зэвсэг билээ. EMP гэдэг нь electromagnetic pulse буюу “цахилгаан соронзон цохилт” гэсэн үг юм. Уг цохилт гэрлийн хурдаар тархдаг тул хоромхон зуур байндаа хүрдэг ажээ.

Оросууд 2015 оноос хойш цахилгаан соронзон цохилт өгөх хүчин чадалтай зэвсэг туршиж байгаа бөгөөд хамгийн сүүлийн EMP их буунуудын туршилт өнгөрсөн хавар болсон юм. Одоогийн байдлаар EMP-үүд 7-8 км зайд байгаа, хамгийн дээд тал нь 10 км өндөрт байгаа байнд хүрэх чадалтай болоод байна хэмээн нэгэн эх сурвалж Оросын ТАСС агентлагт мэдээлсэн байна.

Цахилгаан соронзон цохилт өгөх үед цахилгаанаар ажилладаг бүх төхөөрөмж ажилгүй болж, массалж, шатах учиртай ажээ. Тийм болохоор ийм зэвсгийн цохилтонд өртсөн онгоцуудын цахилгаан төхөөрөмжүүд ажиллагаагүй болж, нэг ёсондоо сөнөснөөс ялгаагүй болно. Ийм зэвсгийг гэхдээ бодит байдалд нэвтрүүлэхэд нэг том бэрхшээл учраад байгаа нь, үүнийг ашиглахад асар их цахилгаан эрчим хүч хэрэг болдог ажээ.

Ийм зэвсгүүд радио долгионы байлдааны системүүдээс өөр хэмээн эх сурвалжууд тайлбарлаж байна. Радио долгионы зэвсгүүд олон зуун км-ийн цаанаас цахилгаанаар ажилладаг төхөөрөмжүүдийн ажиллагаанд саад учруулж чаддаг ч тэдгээрийг бүрэн устгаж, шатааж чаддаггүй юм. Харин EMP их буунууд тэгж чадна. Ийм их буунууд асар хүчтэй цахилгаан соронзон үүсгэн буудах үедээ хүний биед сөрөг нөлөө үзүүлж болзошгүй тул Оросын инженерүүд зургаадугаар үеийн сөнөөгч онгоцнуудын нисгэгчгүй Unmanned загварууд дээр EMP их буунуудаа байрлуулан туршиж байгаа бололтой.


Сэтгэгдлийн булан

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020