Коронавирус | Монгол | Хачирхалтай |

Монгол: 12-р сарын хачирхалтай ханиад

Админ | Нийтлэсэн: 2020-04-16

Сонгдо эмнэлэгт үзүүлж байсан хүнд хийсэн түргэвчилсэн сорил + (эерэг) гарсан хэрнээ дараагийн лабораторийн шинжилгээгээр – (сөрөг) гарсан нь эрдэмтэн, судлаачдын дунд сонирхолтой асуудал үүсгээд байгаа бололтой.

Яагаад ийнхүү нэг шинжилгээ эерэг, нөгөө нь сөрөг гарч хоорондоо зөрөв гэдэг асуудал үүсч байна. ХӨСҮТ энэ талаар нэмэлт шинжилгээ хийж үзээд эдгээр хүмүүст эсрэг бие илрээгүйг нотолсон.


Азаар манай улсад ковид-19-ын халдвар дотоодоос илрээгүй байгаа боловч өнгөрсөн оны сүүлээр тун хачирхалтай ханиад нийгэмд богино хугацаанд өргөн тархаад алга болсон жигтэй явдал тохиолдсон. Өмнөх жилүүдийн ханиадаас эрс өөр, туссан хүнээ богино хугацаанд халууруулж байсан энэ ханиад ковид-19 биш байсан байж болох ч түүний нэгэн мутаци юм уу түүнээс дутахгүй хачирхалтай вирус байсан нь тодорхой.

Энэ талаар монголын иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэр сэр мэдээлж, ярьж байгаа боловч үүний араас мөшгин шинжилсэн газрууд одоогоор байгаа эсэх нь тийм ч тодорхой биш байна.




Үүнтэй ижил хачирхалтай ханиадыг Хэнтий аймагт 14 настай хүүхэд тусан хоёр өдөр халуураад 2020 оны 1 сарын 27-нд нас нөгчсөн харамсалтай явдал тохиолдсон.


Ийнхүү маш олон тооны монголчууд өнгөрсөн оны сүүлээр урьд тусч байгаагүй тийм хачирхалтай ханиад хүрч, ихэнх нь эдгэж, зарим нэг нь нас нөгчсөн бололтой. Уг ханиад ковид-19 биш байж болох ч эрдэмтэн судлаачид, зохих байгууллагууд анхаарлаа хандуулан мөшгин тодруулж, шинжлэн судлах нь зүйтэй биз ээ.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020