Дэлхий |

Миннесотагийн замын цагдаа хурд хэтрүүлсэн хүнийг зогсоогоод, эмч байхыг нь мэдээд өөрийнхөө маскыг өгчээ

Админ | Нийтлэсэн: 2020-04-4

3 сарын 21-ны өдөр Дулут хотын карантилагдсан эмнэлэгт ажилладаг зүрхний эмч Сарүш Ашраф Жанжуаг хурд хэтрүүлэн давхиж явахад нь замын цагдаа Шварц зогсоожээ.

Гэлээ ч юунд яарч явааг нь асууж тодруулсныхаа дараа замын цагдаа өөрт нь хуваарилсан байсан таван ширхэг N95 маскийг Жанжуад өгөх, цаашид болгоомжтой яваарай хэмээн захижээ.

Энэ талаар Сарүш “Би бараг л уйлсан. Магадгүй гадаа хүйтэн салхитай байсан болохоор тэгж харагдсан ч байж магад, гэхдээ тэр залуугийн нүдэнд ч бас нулимс цийлэгнэсэн байх шиг байсан” хэмээн тэр Фэйсбүүктээ өгүүлжээ.

“Огт танихгүй хүн, надаас дутуугүй фронтын шугам дээр байж байж алтнаас үнэтэй маскаа надад намайг гуйгаа ч үгүй байхад өгсөн” хэмээн тэр өгүүлжээ. Энэ талаар замын цагдаа Шварц “Машиныг нь зогсооход түүний цаад талын суудал дээр дахин дахин хэрэглэсэн бололтой хоёр маск байсан юм” хэмээн өөрийнхөө үйлдлийг сурвалжлагчид тайлбарласан бөгөөд “Баярлалаа Сарүш, бид бүхний төлөө ингэж хичээж зүтгэж байгаад чинь баярлалаа” хэмээн өгүүлжээ.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020