Дэлхий | Коронавирус |

Италичууд маск зүүхгүй байна,бидний зөвлөгөөг тоохгүй байна хэмээн Италид очсон Хятадын эмч нар шүүмжлэв

Админ | Нийтлэсэн: 2020-03-20

Италид Covid-19 вирусын халдвараар 3400 гаруй хүн нас бараад байгаа хэр нь тус улсын авч буй арга хэмжээ дэндүү хангалтгүй байна, бидний өгч буй зөвлөгөөг тоохгүй байна хэмээн тус улсад тусламжийн шугамаар очсон Хятадын Улаан Загалмай байгууллагын төлөөлөгчид хэвлэлийн бага хурлын үеэр шүүмжлэв.

Халдварын төвд байгаа Милан хотод л гэхэд карантиныг сайн хэрэгжүүлэхгүй байна. Нийтийн тээвэр нь хэвийн явж, хүмүүс ийш тийш зорчсоор байна. Хүмүүс зочид буудалд хоолонд орж, диско, бүжгэнд орсоор байна. Дээр нь италичууд ердөөсөө маск зүүхгүй байна хэмээн тэд мэдэгдэв.

Европчууд “social distance” буюу “бие биенээсээ 1 метр зай авах” арга хэмжээ хэрэгжүүлж буй боловч энэ нь карантины арга ядсан хэлбэр бололтой. Европчууд эрх чөлөөнд дуртай, эрх чөлөө буюу индивидуал үзлийг дээдэлдэг боловч ийм цаг үед маск зүүхийг хүртэл хувь хүний эрх чөлөөтэй холбон тайлбарлаж буй нь Хятад мэргэжилтнүүдийн гайхшийг барж байгаа бололтой.

Германчууд олон нийтийн газар маск зүүхгүй, дасгал сургууль хийж, гүйж байна

Ганцхан Италид биш Европын бусад орнуудад ч маскийг төдийлөн үнэлэхгүй, зүүхгүй байгаагийн зэрэгцээ Англи, Герман зэрэг улсууд одоо хүртэл карантилах арга хэмжээг бүрэн хэрэгжүүлээгүй байна.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020