Дэлхий | Коронавирус |

Иргэд нь карантиныг тоохгүй хэсэж байгаагаас Италийн хотын дарга нар аргаа барж байна

Админ | Нийтлэсэн: 2020-03-25

Итали улс коронавирусын хүнд дайрлагад өртсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 6800 гаруй итали хүн нас бараад байна. Тийм авч хөл хориог зарим нь тоохгүй дураар сэлгүүцэж байгаа нь Италийн хотын дарга нарын уурыг, тэвчээрийг барж байгаа бололтой.

Нэг хотын дарга: “Та нар наад нохойгоо хаашаа, яах гэж дагуулж гараад байгаа юм бэ? Та нар гэртээ байх ёстой биз дээ. Юугаа хийгээд гадуур тэнээд байгаа юм бэ?”

Гэсэн бол өөр нэгэн хотын дарга: “Зарим айл төгсөлтийн үдэшлэг хийх гэж байгаа сураг дууллаа. Хэрэв тийм юм болох юм бол би галаар шүршдэг буугаар зэвсэглэсэн цагдаа нарыг явуулж байшинг чинь шатаана шүү” хэмээн заналхийлжээ.

Харин өөр нэг нь: “Гадуур битгий яваад бай. Над руу бас битгий хэрэггүй захиа цаас явуул. Зүгээр л гэртээ байж үз. Бас тэр үсчингүүд, юугаа хийгээд гадуур тэнээд байгаа юм бэ. Яагаад та нар үсчин дуудаад байгаан? Та нарыг карантинтай байхад чинь хэн харах юм? Үсчингүүд ингээд гадуур яваад байвал нэг айлаас нөгөө айл руу коронавирус дамжина. Үсээр чинь дамжина. Юун тэр гоё будаг энэ тэр. Оронд нь коронавирусаар үсээ гоёно шүү” хэмээн загнажээ.

Италичууд сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс бөгөөд ийм онцгой цаг үед зарим дарга нарынх нь тэвчээр дээд цэгтээ тулж байгаа нь ойлгомжтой.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020