Дэлхий | Сонин хачин |

Асар чанга хачирхалтай чимээ дэлхий даяар сонсогдож байна

Админ | Нийтлэсэн: 2020-03-10

Энэ дуу чимээ анх хэзээ сонсогдож эхэлсэн нь тодорхойгүй. Гэлээ ч асар том төмөр буга урамдаж буй мэт, аль эсвэл Арнолд Шварцнеггерын тоглосон “Араатан” кинон дээр гардаг харь гаригийн араатан шархдан архирч буй мэт дуу чимээ дэлхийн энд тэндээс сонсогддог болсоор лавтай арав гаруй жил өнгөрчээ.

Энэ талаар 2011 онд Английн Телеграф мэдээллийн агентлаг мэдээлж байжээ. Түүнээс хойш энэ чимээг “The Hum” буюу дүнгэнэх дуу гэх зэргээр нэрлэдэг болсон байна. Энэ үзэгдлийг олон хүн өөрийн биеэр үзсэн гэж ярьж байгаа бөгөөд зарим нь бичлэг хийж амжжээ. Strange Sounds Around the World хэмээн интернэтээс хайх юм бол энэ үзэгдэлтэй холбоотой үй түмэн видео, бичлэг, нэвтрүүлэг гарч ирнэ.

Энэхүү хачирхалтай чимээ Их Британи, Швед, АНУ, Канад зэрэг орнуудад илэрсэн байна. Доктор Глен МакФерсон энэ үзэгдлийг сонирхон судалж байгаа бөгөөд 2018 оны байдлаар 17 мянган хүн энэ үзэгдлийг өөрийн биеэр харсан хэмээн түүнтэй холбогдон үзсэн, сонссон зүйлсээ хуваалцжээ.


2015 онд Канадын Ванкувер арлынханд энэ чимээ бас сонсогдсон байна. Гол төлөв шөнө сонсогддог хэмээн нутгийнхан ярьж байна.

Тэгвэл өнгөрсөн жил, 2019 оны 8 сард ч мөн энэ дуу чимээ Германы Хайделберг хотын ойролцоо сонсогдсон байна.

Энэхүү хачин чимээ маш бага, доогуур долгионы хуваарь дээр (low band) сонсогдож байгаа бөгөөд зүгээр сонсогдоод зогсохгүй сонсож байгаа хүний бие доргиж мэдрэгддэг гэнэ.


2019 онд Канадын Онтариод ан хийж явсан хүн мөн энэ дуу чимээг сонсчээ.


2019 оны 12 сард энэ чимээ Ливид мөн сонсогджээ.


Энэ хачирхалтай чимээ юун чимээ, юунаас үүсэж байгаа нь одоогоор тодорхой болоогүй байна. Зарим нь үүнийг харь гаригтай холбоотой, нисдэг таваг, харь гаригийн араатан гэх зэргээр таамаглаж байгаа бол зарим нь үүнийг байлдааны тийрэлтэт онгоц агаарын эсэргүүцлийг давах үед үүсч буй дуу чимээ гэж тайлбарлаж байна. Харин өөр зарим нь цэргийн нууц туршилт гэж сэрдэж байгаа бол зарим нь гео-инженерчлэлийн нууц төсөл байх хэмээн таамаглаж байна. Юутай ч энэхүү сонин дуу чимээний нууц бүрэн тайлагдаагүй л байна. Арай “Араатан” кино уран зөгнөл биш бодит баримтан дээр тулгуурласан юм биш байгаа даа!


Сэтгэгдлийн булан
  1. Avatar
    Б.Ганбилэг 122.201.22.214 | 2020-03-14 12:46

    Тэр үед 2017 он байсан байхаа би орой 7 болж бхад хичээлээ тарчаад хэсэг 2 3 найзтайгаа явж бсн энэ үйл явдал сансар буюу 97 сургууль дээгүүр өнгөрсөн зүйл.Тэнгэр дээгүүр нэг гал юмуу гэрэл юмуу нэг юм араасаа дагуулсан нилээн том зүйл тэнгэр дээгүүр өнгөрсөн манай найзууд бас харсан тул бүгд гайхсан бсн уул нь бичлэг хийнэ гэж бодож бсн ч амжаагүү тэр тэнгэрт нисэж бсэ зүйл 3-4сэкундэд нисээд нэг өндөр юмны ардуур ороод харагдахаа болисон тэхдээ гэрэл нь бага сага гэрэлтэж бгаад алга болсон тэр хавьд ойрхон бсн хүмүүс бас харсан энэ зүйл миний бодлоор солир аль эсвэл харийн нисдэг таваг бх гэж бодож бн манай нзууд бас санал нэг бсн

    1. Avatar
      Ариун 202.126.89.234 | 2020-03-14 13:53

      Тэр үед дрон дөнгөж гарч ирж бсан бхаа

    2. Avatar
      Ариун 64.119.17.49 | 2020-03-14 15:04

      Тэр үед дрон дөнгөж гарч ирж бсан бхаа


Readers' comments:

Уучлаарай, сэтгэгдлийн булан хаагдсан байна.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020