Дэлхий | Коронавирус |

АНУ: Коронавирусаар нас барсан эхийнхээ хажууд жаахан хүүхэд хагас өдөр ганцаараа байжээ

Админ | Нийтлэсэн: 2020-03-25

АНУ-ын Жоржиа мужийн эрүүл мэндийн ажилтан 42 настай эмэгтэйг гэртээ байж байгаад нас барснаас 12-16 цагийн дараа айлуудын бүрэн бүтэн байдлыг шалгаж явсан цагдаагийн эргүүлийнхэн олжээ. Эргүүлийнхнийг ороход гэрт нь талийгаачийн цогцосны хажууд 4-5 насны бага насны хүүхэд ганцаараа байсан ажээ.

Шинжилгээгээр талийгаач Covid-19 вирус туссан байсан нь батлагдсан ба харин хүүхэд халдвар авсан эсэх талаар мэдээлээгүй байна. Талийгаач Атланта хотын Пиедмонт Ньюнан эмнэлэгт рентгений эмчээр ажилладаг байжээ. Энэ харамсалтай явдлын талаар АНУ-ын хэвлэл мэдээллийн байгууллагууд өргөнөөр дамжуулж байгаа бөгөөд эргүүл сайн хийж, бие биенийхээ биеийн байдлыг шалгаж байхыг зөвлөж байна.

Манай нийтлэлүүдийг цаг тухайд нь уншихыг хүсвэл манай пэйжид Like дарж нэгдээрэй!

Их уншигдсан нийтлэлүүд


Мэдлэгт дусал нэмэр!
Medleg.Club © 2019-2020